Анхны юм бүхэн үнэ цэнэтэй бүр баярт

2019-05-12,14:08
Сайн байнуу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе! 
Миний анхны нийтлэл болохоор, та бүхэн минь сайн тусалж дэмжээрээ☺️ За ингээд бичье
 Намуухан салхитай, өвлийн эхний сар, яагаад ч юм бид нэг л сэтгэл дулаахан, бас хөнгөн гунигтай.
Би ээж, ах хоёртойгоо амьдран суудаг байв. Хувийн жижиг дэлгүүртэй. Ах минь ажилдаа явна, ээж минь дэлгүүртэй сууна, харин би гэдэг хүн тухайн үедээ 11-р ангийн сурагч байсан болхоор хичээлдээ явна, бас хааяа ээждээ туслана.
 Нэгэн удаа би ээжийнхээ оронд дэлгүүртээ суухаар болсон юм. Өглөө эртлэн босоод сууж байлаа. Гадаа бас хөнгөн цастай. Хүн бараг орж орохгүй, жоохон тиймхэн л байлаа. Дэлгүүр маань яг байрны хажууд байдаг болохоор, ордог ч юмуудаа? Гэж бодон суутал, гаднаас гэрийнхээ хувцастай гэмээр нэгэн банди ороод ирэв. -"Ээ тий,тий ямар хүйтэн юмбэ? "гэсээр, надруу инээмсэглэв. Хэсэг ажиж байснаа, нэг чанадаг гоймон авсанаа -"Ссааайнн уууу? Оооххиион ээнэ хээддд ввэээ? Гээд л ээрч муурч гарлаа, би инээд маш их хүрч байсан ч, юу ч болоогүй юм шиг царай гарган үнийн хэлтэл тэр "Өө яаанаа эмээ маань мөнгө дутуу өгчиж дараа тэгэж байгаад өгч болох уу? Гэж асуулаа. Мэдээж энэ үгээ мөн л ээрч муурч хэлэв. Миний бүр инээд хүрээд өөрийн мэдэлгүй тэг тэг гээд хэлчихэв. Тэр хүүхэд ч баярлалаа гээд  гараад гүйчихэв. Гараад явсаныхан  дараа зөндөө ганцаараа мэдрэл муутай юм шиг баахан инээсэн. Гэхдээ яагаад ч юм тэр хүүхэд санаанаас огт гарахгүй, анх удаа харсан мөртлөө бодох бүр сэтгэл нэг л дулаахан байв. 
Би ч гэртээ орлоо. Яг энэ үйл явдалаас 7 хоногийн дараа ээж -"Өө миний охион нээрээ ээж нь таг саначихаж, миний охины нэг найз чамайг асуугаад байна, бас мөнгө өгсөн" гэж хэлхээр нь би бүр гайхаад ямар хүүхэд!! гэж лавлавал ээж -" Тийм шүдны аппраттай нүдээрэй инээсэн үнэртэй ус хангинуулсан, ганган бээрийн хүүхэд байна лээ гэхээр нь нөгөө дэлгүүрт орж ирдэг хүүхдийг гэнэт санаж дахиал бодолд автав. Хичээл ном зөндөө байсан болохоор тэр үед би  бүр мартаж орхижээ. Орой нь хичээлээ хийж дуусгаад гэрээ цэвэрлэн хоолоо хийж байтал ээж залган -"миний охин гараад ир гэв. Яваад очтол ээж  -"май энэ аяганд өөрөө мэдээд нэг зүйл хийгээд хажуу байранд оруулаад өгчих гээд хэлэв. Гайхаад -"энэ юун аяга вэ?  гэвэл, Аан сая нэг хөгшин эмээ аймар хөөрхөн намайг танихгүй байж, аяга шөл оруулж өгсөн юм. Гэв. Хүнээс юм авчихаад бас яаж зүгээр байхав гээд хийсэн хоолноосоо жааханг бариад ээжийн заасан айлд оруулж өгөв. Тэгсэн яасан гээч. Нөгөө хүүхэд хаалгаа онгойлгосон гээд боддоо. Би ч ичээд ээж энийг өгч байна. Баярлалаа баяртай гээд бушуухан явлаа. Гэртээ ороод өөрийгөө яг яагаад байгааг ойлгохгүй, хэсэг суусагы эцэст түүнд сайна болсоноо ойлгож эхлэв. Гэхдээ миний хувьд анхных байсан болохоор зүгээр л шохоорхол төдий байсан биз. 
 Тэр өдөрөөс хойш хамгийн сонин нь тэр хүүхэдтэй биш эмээтэй нь сайн найзууд болчихов. Тэр эмээ надад маш сайн ханддаг. Бас тэр 83 настай байж, маш сийрэг толгойтой хөнгөн шингэн хөдөлгөөнтэй хөөрхөн эмээ байв. Бүр таяга ч туулахгүй. Гэрээр нь орохгүй гэж бодож байсан ч тэр эмээ өдөр бүр намайг дууддаг болчихсон. Ач хүүгийнхээ талаар надад ярьж өгнө. Яагаад? Надад ярьдаг юм болоо гэж бодовч, хөгшин хүн хань татаж байна даа гээд ойлгодог байв. Тэрний талаар ч маш их мэдээлэл өөрийн мэдэлгүй цуглуулчихав. 
Тэр надаас 2 ах, бас оюутан, айлын дунд хүү. Надад тэр хүүхэд маш хол санагдлаа. Би ч одоо хүртэл найзууд болоогүйдэ харамсавч шохоорхолоо хаясан юм. 

Хүссэн хүлээсэн шинэ он болж хүн бүр баяр хөөртөө байв. Ер нь яадаг юм гэж бодоод найзууд болох уу? гээд хэлчихэв. Энэ үгийг хэлж байхдаа ямар их сандарсан гээч. Тэр тоохрүй бол яаанаа? Намайг сонин охин бэ? Гэж бодож байгаа байхдаа гэх зэрэг бодлууд эргэлдэв. Тэр хүүхэд баярласан байртай, тэгий гээд гар  сунгав. Анх удаагаа танилцаж байгаа юм шиг намайг Б гэдэг одоо 20 хүрнэ, 2р курсийн оюутан ХИС сурдаг гэх зэрэг түчигнүүлж өгөв. Би энэ талаар аль хэдийнээ мэдчихсэн болхоор инээд хүрч байлаа. 
Шинэ жил, төрсөн өдөрөөр нь бэлэг өгөв. Гэвч тэр надад юу ч өгдөггүй. 
Хаварын дараа зун. Зун бид 2 бүр найзууд ч байхаа болив. Харилцаагаа нэг мөр дуусагсан. Учир юу вэ? гэвэл. Багаасаа. Хамтдаа тоглож өссөн ахын минь найз ирчихээд сонин сайхан ярьж байснаа "Гай газар доороос, гахай модон дотроос гэхчээр" намайг гэнэт үнсчихсэн. Анхны үнсэлтээ хулгайд алдсанаа гайхан, зогсож байсныг тэр минь харчихсан байв. Дараа нь ээжээс юун хүн бэ? Гэж хэлээд яг уйлах гэж байсан гэсэн. Ээж тайлбарлаж хэлтэл тэр хүүхэд -"Ямар ах гэхээрээ тийм дотно байдын гээд гараад явчихсан гэсэн. Би ганцаараа сайн байгаагүй юм байна лээ. Надад ч бас сайн. Хавь ойрын бүх хүндээ миний тухай ярьсан байсныг сүүлд л мэдсэн. Ууг нь би ингэхийг хүсээгүй. Маш бүр маш их уйлсан.....
Анхны хайр бүтдэггзй нь үлгэрээр би ч бас бүтэлгүйсэн юм даа хөөрхий
Хүн дэргэдээ байгаа хайртай хүнээ анзааралгүй алдчихдаг, алдсан хойноо ухаарах юм даа. 
Сайн болсон хүндээ зориго гарган сэтгэлээ илчлээрэй. "Алдаж байж ухаардаг хорвоо биш шүү" Эрхэм уншигч нар минь
бичсэн: jennie төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 19 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)